Сайн удирдагч гэж...
Нэгэн үед бид менежирийг Boss гэж нэрийддэг байлаа. Boss нь доод тушаалтнуудад юуг хэрхэн хийх ёстойг бүгдийг нэгд нэгэнгүй хэлж зөвлөх ажил мэргэжлийн хувиартай байсан явдал нь ажилчидад тухайн хийж буй ажилдаа өөрийн хувийн чадвар, цаанаас төрсөн нарийн мэдрэмжийг гаргаж ирэх боломжуудыг хаасаар иржээ.
Харин одоо Менежир гэдэг ойлголт дэвшингүй хэв маягаар өөрчлөгдөн шинэчлэгджээ. Удирдагч нь чиглүүлэгч, дэмжигч, сэдэлжүүлэгч мөн дасгалжуулагчийн үүргийг ажил мэргэжлийн сууриа болгосон явдал нь хийх үйлдлийг тулган хэлэхээс хавьгүй дээр түвшинд ажлын гүйцэтгэлийг аваачжээ.
Менежир нэрийн дор олон албан тушаалтан өөрсдийн хөдөлмөрийг үнэлүүлж байдаг. Үүнд: Удирдах зөвлөлийн захирал, Санхүү эрхэлсэн захирал, Мэдээлэл харилцааны, Үйл ажиллагаа эрхэлсэн гэх мэт. Дээр дурьдсан нь дээд түвшиний менежирүүд болно. Харин хэрэглэгчид үйлчлүүлэгчидтэй ойр ажиллаж байдаг хүмүүс нь дунд түвшиний Менежирүүд байдаг. Тэдгээр нь ерөнхий, салбарын, ээлжийн гээд тухайн байгууллага, үйлдвэрийн онцлогоос шалтгаалан ялгаатай байх нь бий. Хэдий тийм боловч Сайн Удирдагчид байх ёстой 2 л чадвар бий.
1. Чадвартай хүний чадварыг олж харах чадвар
2. Өнгөлөн далдлах чадвар
“Чадвартай хүний чадварыг олж харах чадвар” үүнийг тайлбарлахын тулд нэгэн хүний амьдралаар жишээ авъя.
Алан Грийнспан, 1987 оноос өнөөг хүртэл Америкийн Нөөцийн Сангийн Систем (Төв Банк)-ийг удирдан чиглүүлж яваа хүчирхэг хувь хүн. Грийнспан бусдаас онцгой чадвартай болох нь 1996 онд хувьцааны үнэ асар өндөрт хүрэх магадлалтай гэсэн таамаглал биелэлээ олсоноор илэрсэн.
Тэрээр хэрхэн амжилтанд хүрэв? Грийнспан Нью Йоркын их сургуульд “эдийн засаг”-ийн Бакалвар, Магистр зэрэгээ хамгаалсан бөгөөд ажлынхаа гарааг ашгийн бус судалгааны багт эдийн засгийн удирдах зөвлөлд багтан ажилласнаар эхэлжээ. Үүний дараагаар өөрийн хүчин чадал, оюун ухаанаа нийтийн тусын тулд зориулахаар зориглож Засгийн Газрийн бүрэлдэхүүнд орон ажилласаар өдгөө 5 ерөнхийлөгчийн нүүрийг үзлээ.
Ерөнхийлөгч Ричард Никсоны эдийн засгийн шилдэг зөвлөгч нь байсан агаад зарим зүйл дээр ерөнхийлөгчид хувийн зөвлөгөөг ч өгч чаддаг байлаа.
Ерөнхийлөгч Роналд Рейганд түүний засгийн газрын зардалыг багасгах нь зүй ёсны хэрэг хэмээх үзэл бодлоо бодит үйл болгосон явдал таалгадсанаар Грийнспаныг Төв Банкны ерөнхийлөгчөөр томилсон юм.
1991 онд ерөнхийлөгч Джорж Буш Грийнспаныг өмнөх онуудын Америкын эдийн засгийн хямралыг арилгуулахын тулд өөрийн байр суурьнд нь дахин томилжээ.
Билл Клинтонд 2000 онд Грийнспаныг Төв Банкны ерөнхийлөгчийн албанд нь үлдээх олон учир шалтгаан байсан хэдий боловч гол нь Америкын эдийн засгийг инфляцийн нөлөөлөлд автуулалгүйгээр хөгжүүлэх байсан юм. Дээрх шалтгаан ч мөн адил Бага Джорж Бушд Алан Грийнспаныг өөрийнх нь өмнө нь хийж байсан ажилд нь эргүүлэн авчирах шийдвэрт нөлөөлсөн нь дамжиггүй ээ.
Алан Грийнспан бол чадварлаг эдийн засагч харин түүнийг чадварлаг эдийн засагч болохыг нь олж харсан Ричард Никсон эхлэл Бага Буш төгсгөлтэй Америкын Нэгдсэн Улсын 5 ерөнхийлөгчийг Сайн Удирдагч байсан гэдэгт би итгэдэг.
Бидний хүндэтгэлийг хүлээж үндэсний бахархал болсон “Чингис” хаанд хүний чадварыг олж харах чадвар заяасан явдал нь Эртний худалдааны сүлжээ, эрдэмтдийн хүчирхэг баг, хамгийн гол нь дэлхий дээр урьд өмнө нь байгаагүй Дэлхийн Энх Тайван буюу 300 жил оршин тогтоносон FAX MONGOLICA-г бий болгож чадсанаар бидэнд мэдрэгддэг.
Менежир та бүгдийг чаддаг байх албагүй гагцхүү чадвартай хүнийг байх ёстой байр суурь, албан тушаалд нь томилох чадварыг эзэмшсэн байх ёстой.
Миний дээр дурьдсан жишээ нь ашгийн бус байгууллагын талаар байсан бол одоо өгүүлэх “Өнгөлөн далдлах чадвар”-ыг бизнесийн байгууллагад хамааруулан авч үзье.
Рестораны бизнес 2 зүйл дээр тогтон явдаг.
1. Соус
2. Аяга угаагч
Та аль нэг ресторанаар үйлчлүүлэхэд өөр бусад ресторан эсвэл түргэн хоолны газар магадгүй гэртээ хэрэглэдэг хүнсний ногоо, гурил, будаа идэж буй зоогонд тань орсон байдаг. Хэдий тийм боловч тэдгээр бүтээгдэхүүнүүд дээр ялгаатай Соуснууд нэмэх бүрт өөр өөр өвөрмөц амтыг бид мэдэрдэг. Та бидэнд олон төрлийн амт хэрэгтэй үүнийг дагаад хоолнууд. Учир нь бид энэ хорвоо дээр цорын ганц болон заяагдсан.
Хүмүүс орь ганц зүйлийг илүүд үздэггүй амьдралын хэвшил нь олон тооны ресторан, түргэн хоолны газруудыг бусдаас ялгарах, ингэхийн тулд өрсөлдөөнд орж бизнесийн орчин эрүүлжих нөхцөлийг бий болгодог. Эдгээр асуудал нь хоолны бизнесийн онцлогийг харуулсан мэдээлэл байлаа. Харин одоо аргачилал уруу орьё.
Яагаад аяга угаагч мэргэжил рестораны бизнесийг авч явах менежментийн ухаан болов?
Ихэнх хүмүүс хийж буй ажлынхаа үнэлэмж болгож авдаг цалин хөлсөндөө сэтгэл хангалуун бус байдаг. Тиймээс танд чадварлаг ажилтанаа өөртөө үлдээх арга ухаан хэрэгтэй. Харьцуулалт, энэ нь үр дүнтэй арга тиймдээ ч нийтлэг хэрэглэгддэг.
Аяга угаагч өөрийн ажилдаа дэндүү сэтгэл хангалуун байх ёстой. Бусад ажилчид түүний энэ байдлыг үргэлж мэдэрдэг байх нь чухал. Үүнийг менежир хийх хэрэгтэй. Ийм нөхцлийг бүрдүүлсэнээр тэд өөр өөрсдийн ажил үүргийг сэтгэл гарган хийх ба цалин хөлсөөс гадна хийж буй зүйлээсээ сэтгэл ханамжийг авах эерэг нөлөөлөл бий болдог.
Аяга угаагч нь “Өнгөлөн далдалсан” байдлаар хамгийн бага цалин авах боловч бусдаас илүү сэтгэл ханамжтай байдал үзүүлнэ. Үнэн хэрэгтэй менежир түүнд далдуур нэмэгдэл өгсөнийг нь тооцвол рестораны хамгийн өндөр ажлын үнэлэмж (цалин) бүхий ажилчин болж хувирна. Энэ ухааныг ном зохиол бичдэггүй мөн бизнесийн сургалтаар заадаггүйгээр онцлог.
Бизнес үнэндээ хатуу хуульд захирагддаг. “Эсвэл та иднэ, нэг бол хэн нэгэнд идүүлнэ”. Энэ бол байгалийн мөн бизнесийн хууль.
Тийм болохоор энд оршин тогтнохын тулд бидний туулж өнгөрүүлэх зам дардан биш гэдгийг ойлгож бүх талаар өөрийгөө дайчлах л хэрэгтэй.
Сайн Уридрагч байхын нууц нь: Та “Чадвартай хүний чадварыг таних”, “Өнгөлөн далдлах” хэмээх чадваруудыг ашиглаад л өнгөрөх бус хэвшил болгоход оршино.
No comments:
Post a Comment