“Амьдрал бол тайлагдашгүй юм. Түүнийг тайлах гэж цаг үрэх хэрэггүй” гэдэг. Хэдий тийм боловч амьдралын утга учир болох аз жаргалын талаар хэсэг эргэцүүлж үзлээ. Аз жаргалыг эрэлхийлэгч хүмүүн бид аз жаргал, зовлон, эд баялаг, эрүүл мэнд болон бусад бүх л зүйлийн талаар дор бүрнээ өөрийн гэсэн үнэмшилтэй байдаг. Өвчиндөө шаналж буй хүнээс аз жаргал гэж чухам юу вэ? гэж асуувал эрүүл энх байх гэж үнэн сэтгэлээсээ хариулах нь лавтай. Бусдын адил ууж, идэж, эдэлж чадахгүй байгаадаа сэтгэл гундуухан яваа нэгнээс аз жаргалын талаар асуувал тэд хөрөнгө мөнгө гэж хариулах байх. Үүнийг бид өнөөгийн нийгмийн хаанаас ч харж болно. Хэдий хөрөнгө мөнгөтэй ч аз жаргал бол эд баялаг юм гэж хэлэх хүн ч цөөнгүй байх. Энэ мэтчилэн хүн бүхэн өөр өөрсдийн байгаа газраасаа шалтгаалан аз жаргалыг өөр өөр өнцгөөс хардаг. Хүмүүс хэдийгээр аз жаргалыг өөр өөрийн өнцгөөс тайлбарлаж, ойлгодог боловч аз жаргал гэдэг бол нэг л мэдрэмж юм. Өвчтэй хүн эрүүл болж, ядуу хүн баян болж, хүн бүхний хүсэл биелэх тэр л агшинд мэдрэгдэж буй тэр л мэдрэмж бол хүн бүхний өөр өөрөөр ойлгодог тэрхүү АЗ ЖАРГАЛ юм. Энэ мэдрэмж хүн бүхэнд адил байдаг.
Эрүүл мэнд, эд хөрөнгө бол аз жаргалыг бий болгогч зүйлсийн нэгээхэн хэсэг юм.
Mr.S
No comments:
Post a Comment